
71 настай Росемари Жэкоб хэмээх эмэгтэй 60 гаруй жилийн турш мөнгөлөг саарал өнгийн нүүртэй амьдарч байна. Тэрээр 11 настай байхдаа “argyria” буюу мөнгө гэдэг химийн элементийн нөлөөгөөр арьсны өнгө хөхөрч, сааралтдаг ховор төрлийн эмгэгтэй болох нь тогтоогджээ. Росемари найрлагадаа коллойдын мөнгө агуулсан хамрын дусаалгыг 4 жил хэрэглэснээс ийм болсоныг эмч нар тогтоожээ. Түүний нүүр хүүхэлдэйн эсвэл зөгнөлт кинонд гардаг хүн шиг өнгөтэй харагддаг бөгөөд ингэж амьдрах болсондоо өөртөө гутарсаар иржээ. Тэрээр өдөр бүр өөртөө нь уулздаг байж, арьсных нь өнгө өөрчлөгдөж байгааг сануулж хэлээгүй гэр бүлийнхэн, найз нартаа гомддог байна. Эмч нар түүний арьсны гүнд мөнгөний хэсгүүд шигдэж үлдсэнийг илрүүлсэн бөгөөд дусаалга хэрэглэхээ больсон ч эмгэг нь арилаагүй байна.