Камбожи улсад төрсөн эцэг, эх нь насанд хүрээгүй охидоо зарж, мөнгө олж байгаа нь хүний эрхийг хамгаалагчдын зүгээс шүүмжлэл хүртсэн билээ. Хүн амын орлого доогуурт тооцогддог энэ улсад төрсөн эх нь хүүхдүүдээ биеэ үнэлэгч болгодог. Тэр ч бүү хэл хүүхдээ хүчиндүүлж байхад мөнгөө авах гээд хүлээгээд сууж байдаг тухай эмгэнэлтэй мэдээлэл CNN агентлагт гарсан юм. Тэгвэл, нэгэн ээж яагаад ийм алхам хийх болсоноо тайлбарласаныг хүргэж байна.
“Нөхөр маань загас барьж, гэр бүлээ тэжээдэг байлаа. Эхлээд амьжиргааныхаа мөнгийг олохын тулд 200 доллар зээлсэн ч яваандаа 500 бүр хэдэн мянгад хүрсэн. Ингээд мөнгө зээлсэн хүмүүс биднийг дарамталж, охиноо өрнийхөө оронд өг гэсэн" хэмээн Камбожи ээж нулимс дуслуулан ярьж байна. "Тэгээд л охиноо зарахаас өөр аргагүй байдалд орсон. Нэгэнт цаг хугацааг эргүүлж болохгүй, охиныхоо онгон биеийг эргүүлж өгч чадахгүй учраас би яалтай билээ. Мэдээж охин минь үе тэнгийнхнээсээ ичиж, сэтгэлийн дарамтанд орсоныг мэдээд надад хүнд байсан. Надад үүнээс өөр сонголт байгаагүй. Үүнээс илүүгээр мөнгө олох чинь хамгийн хэцүү асуудал байдаг юм байна” хэмээн ээж ярьжээ.
























































