
Англид 20 настай охин хар тамхийг тун хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдсан хэрэг гарчээ. Оюутан Шамила Ситал өнгөрсөн Баасан гаригт найз залуу 22 настай Кэни Лиллимэнтэй хамт явж байхдаа экстаси худалдан авсан гэнэ. Ингээд шөнийн цэнгээний газар найзуудтайгаа нийлэн мансуурч байгаад эмнэлэгт хүргэгдэн, нас баржээ. Зул сарын баяраа тэмдэглэж явсан охины 21 насны төрсөн өдөр дөрөвхөн хоногийн дараа болох байв. Түүнийг зөвшөөрөлгүй хар тамхи худалдан авсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа ажээ. Өндөр хөгжилтэй орнуудад шөнийн цэнгээний газар хар тамхи хэрэглэх явдал түгээмэл болсон нь ийнхүү эрсдэл дагуулж байна. Үүнээс гадна залуусын дунд хар тамхины хэрэглээг ил, далд сурталчилж буй нь нийгэмд сөрөг үр дагавар авчирч байгаа гэж хэлж болно.