
Украйн улсын ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-д айлчлал хийж байна. Энэ үеэр Оросын удирдагчид Украйны хямарсан эдийн засагт туслахын тулд байгалийн хийн өртгийг бууруулахаа амласан байна. Үүнээс гадна Украйны Засгийн Газрын 15 тэрбум долларын бондыг худалдан авах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсанаар Украйны эдийн засаг болоод улс төрийн тогтворгүй байдалд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаа юм. Энэ алхам нь Киев хотын тусгаар тогтнолын талбайд жагсаж байгаа эсэргүүцэгчдийн дургүйцлийг хүргэсэн талаар Аль-Жазера мэдээлжээ. Тэд Оросын эрхшээлээс гарч, Европын холбоонд нэгдэхийг хүсч байхад Москвагаас эдийн засгийн тусламж авсанд дургүйцэж байгаа ажээ. Украйнд үүссэн тэмцэл, мөргөлдөөний улмаас 10 хүн гаруй хоригдож, 7 хүн шархадсан байна.
Сэтгэгдэл (1)