27 настай Юкико Морита талхаар төрөл бүрийн урлагийн бүтээл хийх сонирхолтой. Тэрээр талхаар маш гоёмсог гэрэл гаргаж болдгийг харуулсан байна. Ингээд жигнэсэн талхны голд гэрлэн чийдэн хийгээд гадна талыг нь өнгөлөхөд тасалгааг тансаг харагдуулах болно. Киото бүсгүй энэхүү сонирхлоо хувийн бизнес болгон хөгжүүлж, бүтээгдэхүүн тус бүрийг 35-50 доллараар худалдаалах болсон гэнэ.








Сэтгэгдэл (1)