
АНУ-ын иргэн Сесил Уилльямс галт тэрэгний замын хажуудах хашлаганаас унаж, дайруулах шахжээ. Гэтэл азаар 61 настай, хараагүй түүнийг Орланда хэмээх хөтөч нохой нь аварсан гэнэ. Нохой замруу хурдан үсэрч, эзнээ татаж амжжээ. Болсон явдлыг нүдээр харсан хүмүүс нохой, эзэн хоёрыг биширч байна. Уилльям толгойдоо бага зэргийн гэмтэл авсан ч ухаан санаа нь эрүүл байгаа ажээ. Харин Орландо нохойны гэмтэл эдгэрч, “найзууд” эмнэлэгт уулзсан байна. Брүклин мужийн иргэн Уилльям нь 1995 онд хараагүй болсон бөгөөд Орландо түүний хоёр дахь нохой юм байна.
Сэтгэгдэл (3)