
Оросын шинэ үндсэн хуулийн 20 жилийн ойг тохиолдуулан Төрийн думаас өршөөлийн хууль баталжээ. Энэ өршөөлийн хуульд насан хүрээгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, ээжүүд зэрэг 20 мянга орчим хоригдлыг хамруулах юм байна. Эдгээрийн дотор байгаль орчны төлөө тэмцэгч Гринпис байгууллагын 30 орчим хүн байгаа гэнэ. Саяхан гадаадын 30 иргэнийг суллахаар болсон ч ОХУ-аас гарч явахыг зөвшөөрөөгүй байна. Хоригдлуудын дотор Путиныг эсэргүүцэж 2012 онд баривчлагдсан “Pussy Riot” хамтлагийн Мария Алехина, Надежда Толоконникова нар олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэднийг 3 сарын дараа суллах талаар яригдаж байна. Путиныг эсэргүүцсэн тэмцэгчдийг бүгдийг нь бус заримыг нь суллах тухай эх сурвалжууд мэдээллээ. Өршөөлийн хуулийг дэмжсэн ч, хамрагдах хүмүүсийг 6 сарын дараа суллаж дуусах юм.