Лондогийн Аполло театрт үзүүлбэр тоглож байх үеэр тааз нь эвдэрч, 60 гаруй хүн шархадсан байна. Гэмтэж, бэртсэн хүмүүсийн долоогийнх нь биеийн байдал тааруу байгаа юм. Түргэн тусламжийн ажилтнуудыг ирэхэд театрт тоглолт үзэж байсан хүмүүс шалан дээр хэвтэж байжээ. Ослыг нүдээр харсан хүмүүсийн хэлж буйгаар театрын барилга нурахад бэлэн байсан гэнэ. Тухайн үед “Аполло” театрт 720 орчим хүн үзүүлбэр үзэж байжээ. Одоогоор
албаныхан театрын барилгын тааз нурсан хэргийн шалтгааныг тодруулахаар
ажиллаж байгаа аж. Лондонгийн “Аполло” театр 1901 онд дөрвөн давхар бүхий 775 хүний суудалтайгаар баригдсан байна.


