
АНУ-ын Техас мужийн иргэн дэлгүүрийн худалдагчийг сүрдүүлж, 5000 доллар дээрэмджээ. Гэтэл хэргийг нүдээр харсан хүмүүс 911 дуудсан тул дээрэмчин Паулос гэртээ орж нуугдахаар явж байгаад замдаа цүнхтэй мөнгөө алджээ. Паулосын хөршүүдийн хэлж буйгаар цүнхтэй мөнгийг нь хар хувцастай хоёр залуу дээрэмдсэн гэнэ. Камер шүүж үзэхэд дээрэмчний мөнгийг булаасан этгээдүүдийн нэг нь хажуу өрөөнийх нь найз байжээ. Түүний найз нь дээрэм хийх гэж буйг мэдээд, хэргээ үйлдэхээр эртнээс төлөвлөж байсан ажээ. Хэргийн мөрдөн шалгаад найзад нь шийтгэл оноохоор болсон бөгөөд Паулос өмнө нь гар утасны хулгайн хэргээр баригдаж байсан гэнэ.