
ОХУ-аас Украйнд нийлүүлэх байгалийн хийн үнийг бууруулж, хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь Киевийн жагсагчдын дургүйцлийг төрүүлсэн билээ. Тэгвэл ерөнхийлөгч Владимер Путин, ах дүү үндэстний хувиар хүнд үед нь тусалсан хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр мөн “Бид Украйнчуудтай дотно харилцаатай байж, дэмжих хэрэгтэй. Бид улс төрийн сонирхлоор биш, эдийн засгийг нь дэмжихийн тулд тусалсан” хэмээн онцолсон байна. Хэрвээ Украйн Европын холбооны хэлэлцээрт гарын үсэг зурвал, Орос улс зах зээлээ бүрэн алдана. Украйны хувьд, Европын холбооны жишигт нийцэхийн тулд цаг хугацаа их зарцуулж, хэдэн тэрбум доллараа алдана гэж Путин хэлжээ. Мөн Орос улс Украйныг Европын холбоонд нэгдэх асуудлыг эсэргүүцэхгүй боловч Украйнаар дамжуулан Европын бүтээгдэхүүний зах зээл орж ирэхээс хамгаалах шаардлага тулгарч байгааг мэдэгдсэн байна. Тиймээс энэ асуудлыг Украйны ард түмэн ул суурьтай судалж үзэх хэрэгтэй гэжээ.
Сэтгэгдэл (3)