Өмнөд Суданы Жонглей мужид НҮБ-ын байр халдлагад өртөж, Энэтхэгийн гурван энхийг сахиулагч амиа алджээ. Тус улсын хоёр дахь том угсаатны бүлэг болох Нуерийн босогчид Динка угсаатны иргэдтэй мөргөлдсөн байна. Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кирийг эсэргүүцсэн мөргөлдөөн гарч, 500 хүн амь насаа алдсан гэдэг мэдээллийг хүний эрхийг хамгаалагчид гаргажээ. Мөргөлдөөн нийслэл Жуба хотоос газар авч, улс орон даяар тархжээ.




Сэтгэгдэл (1)