
Манила хотын нисэх онгоцны буудалд буун дуу гарч, 4 хүн амиа алдсан талаар Филиппиний мэдээллийн агентлаг зарлалаа. Филиппиний өмнөд хэсэгт орших Лабамган хотын дарга Укол Талумпа болон эхнэр нь буудуулж нас барсан талаар тус агентлагийн вэб сайтад дурджээ. Нисэх онгоцны буудлын ажилтны мэдээлсэнээр нүүрээ халхалсан зэвсэгт этгээд үймэлдсэн олон хүний дунд орж, дээрх хүмүүсийг хороосон байна. Лабамган хотын даргыг өмнө нь 2010, 2012 онд хороохоор завдсан ч азаар амьд үлдэж байжээ.