Алдарт сагсчин Деннис Родман Хойд Солонгост ахин айлчилж байна. Тэрээр энэ удаа Пхеньяний хөл бөмбөгийн багийг дасгалжуулахаар иржээ. Өнгөрсөн онд тэрээр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Унтай уулзсан анхны Америк хүн болж, шуугиан тарьж байсан билээ. Дэннис Родман тухайн үед Ким Жон Уныг сайн хүн гэж магтан, Барак Обамагийн дургүйцлийг төрүүлсэн. Тэр өөрийгөө Хойд Солонгосын удирдагчийн дотны найз нь гэж мэдэгдэж байв. Хойд Солонгосын харгис удирдагч, биеэрээ дүүрэн шивээстэй сагсчин хоёр тун ч дотно найзалдаг бололтой.


Сэтгэгдэл (2)