
Оросын ерөнхийлөгч Владимер Путин эсэргүүцэгч, тэрбумтан Михайл Ходоровскийг суллана гэж хэлжээ. Тэрээр ОХУ-аас зохион явуулах гэж байгаа өвлийн олимпыг хүний эрх зөрчсөн үйлдэл боллоо хэмээн шүүмжилж байсан юм. Оросын хамгийн баян эрчүүдийн нэг болох Ходоровскийг болон “Pussy Riot” хамтлагийнхныг удахгүй суллах юм. Өдгөө 50 настай Ходоровский газрын тосны Юкос компанийн эзэн бөгөөд 2003 онд татвараас зайлсхийж, залилан хийсэн хэргээр баривчлагджээ. Путин түүнийг 10 гаруй жил хоригдсон тул ялаа эдэлсэн гэж үзжээ. Тэрбумтны хөрөнгийг “Форбес” сэтгүүл 18
тэрбум ам.доллар гэж үнэлж байсан бол “2011 оны дэлхийн
хамгийн баян 100 хүн” жагсаалтын 32 дугаар байрт бичигдэж байсан юм.
Сэтгэгдэл (2)