
Өмнөд Суданы нийслэл хотод эхэлсэн зөрчил газар авсаны дараа Америкийн эрх баригчид тэнд амьдарч байсан иргэдээ эх оронд нь буцаажээ. Тэнд хүмүүнлэнлэгийн ажил хийж байсан болон жирийн иргэдийг нисдэг тэргээр аваачсан байна. Мөн Обама Өмнөд суданд амьдарч байгаа америк иргэдийн амь насыг хамгаалахын тулд цэргийн бүлэглэлээ байрлуулсан юм. Өмнөд Суданд шашны бүлэглэлүүд хүчээ авсаны улмаас иргэдийн эрх ашгийг ноцтой зрөчиж, хүчирхийлэл даамжирч байгааг хүний эрхийг хамгаалагчид анхааруулсан билээ.