
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бүрд худалдааны төвийн урд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:15 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, мужааны цех, будгийн өрөө шатаж, залгаа байрлах 10х16 метрийн хэмжээтэй хавтангийн цех, оффис, дэлгүүр галд өртөж болзошгүй утаа ихээр тархсан байсан тул Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасгийн гал сөнөөгчид шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтрааж ажилласан байна.
Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн байрны автобусны буудлын зүүн талд барьж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг 22:02 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад барилгын суурийн давхарт ажилчдын цайны газарт цахилгаан тогоо, хавтангаар хийсэн хана шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/