
“Apple” компани “iPhone” гар утасны сүүлийн загваруудаа дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад руу нийлүүлэх гэрээ байгууллаа. Ингэснээр iPhone 5s, 5c гар утсаа ирэх нэгдүгээр сард Хятадын зах зээлд албан ёсоор гаргахаар болжээ. Хятадын “China Mobile” компани 760 гаруй сая захиалагчтай бөгөөд энэ сарын эхээр 4G сүлжээг анх удаа танилцуулсан юм. “Apple” компани ийм гэрээ байгуулсанаар дотоодын үйлдвэрлэгчдэд зах зээлээ алдахаас болгоомжилж буй ажээ. “China Mobile” нь iPhone гар утсыг хямдаар үйлдвэрлэдэг байна. Тиймээс хямд үнэтэй гар утас, Самсунг компанид зах зээлээ алдах эрсдэлтэй болоод байсан юм.