
Өмнөд Солонгосын боловсролын систем маш өрсөлдөөнтэй байдаг. Сургуулийн сурагчид, идэж ууж, өмсөж зүүснээрээ хүртэл өрсөлддөг болохыг Аль-Жазера онцолжээ. Тус улсын боловсролын яамнаас гаргасан мэдээллээр шинээр төгсөгчдийн 41 хувь нь ажилгүй байгаа ажээ. Тиймээс ч өрсөлдөөн улам ихэсч байгаа гэнэ. Солонгосын сургалтын хөтөлбөр хэт хатуу бөгөөд шалгалтын зөвхөн 30 хувийг эх хэл дээр авдаг тул хүүхдүүдэд сэтгэлийн дарамт учруулах нь их юм. Тус улс боловсролын системдээ анхаарч, гадны багш нарт өндөр цалин амлаж, ажиллуулах болжээ. Тэдгээр багш нар хэт хатуу ханддаг учраас хүүхдүүд сургуулиас гарч, гудамжинд гарах явдал ихэссэн байна. 2012 онд Солонгосын судалгааны байгууллагаас дөрвөн сурагчийн нэг нь амиа хорлохыг завдаж байна гэсэн дүн гаргажээ.