
Тайландын Засгийн Газрын үйл ажиллагааг эсэргүүцэгчид цэнгэлдэх хүрээлэнг эзэлж авчээ. Ингэж суулт хийснээр өөрсдийг нь дэмжиж байгаа хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байна. Тэд дахин сонгуулийн тов ирэх хоёрдугаар сард зарлагдсаныг ийнхүү эсэргүүцэж байгаа юм. Жагсагчид сонгууль явуулахаас өмнө улс төрийн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзжээ. Энэ сарын 9-нд ерөнхий сайд Шинаватра парламентыг огцруулж, дахин сонгууль явуулах тов зарласнаар эмх замбараагүй байдал намжаад байсан юм.