Замын цагдаагийн газарт өчигдөр 357 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн осолд 26 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 жолоочийг журамлан саатуулж, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн зам тээврийн осол хэрэгт өртсөн бага насны таван хүүхэд бүртгэгджээ.Тухайлбал, СБДүүрэг Энхтайваны өргөн чөлөө, Багшийн их сургуулийн урд уулзварт Куба улсын ЭСЯ-ны “Тucson” маркын автомашины жолооч Л нь “Toyota Cresta” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Мөн СБДүүрэг Залуучуудын өргөн чөлөө, Орчлон сургуулийн зүүн урд замд АНУ-н ЭСЯ-ны “Toyota Highlander” автомашины жолооч B нь амины “Toyota Ist” автомашинтай мөргөлдсөн хэргүүд гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































