
Өнгөрсөн шөнө Египетийн Мансура хотын дотоод яамны барилгыг дэлбэлсний уршгаар найман хүн амь насаа алджээ. Тус хотын эмнэлэгт шархадсан 80 гаруй хүн хүргэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Шархадсан хүмүүсийн дотор төрийн дээд албан тушаалтнууд байгаа юм. Эхний удаа барилгын дээврийг, дараа нь машинуудыг дэлбэлжээ. Террорист халдлагыг үйлдсэн этгээдүүдийг яаралтай илрүүлж, хатуу шийтгэнэ гэдгээ эрх баригчид мэдэгдлээ. Египетэд шинэ үндсэн хууль батлах асуудлаар ирэх сарын 14-15-ны хооронд олон нийтийн санал асуулга явуулахаар бэлтгэж байгаа ажээ. Энэ үеэр төрийн яамны барилгыг дэлбэлсэн нь олон сэжиг таамгийг төрүүлэх болжээ. Үндсэн хуулийн шинэ төсөлд шашны намууд болон цэргийн хүчнийхэнд эрх мэдэл төвлөрүүлэхийг хориглосон байна. Өнгөрсөн долдугаар сард ерөнхийлөгч Мухамед Мурсийг төрийн эрхнээс түлхэн унагаж, ардчилсан ерөнхийлөгч сонгосон. Үүнээс хойш өдөр бүр шахуу эсэргүүцэл, тэмцэл, халдлага гарах болсон юм.