
Сэлэнгэ аймгийн нутагт мод тээвэрлэж явсан “Зил 130” маркийн автомашин осолдож, дотор нь сууж явсан хүмүүсээс гурав нь амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Шинэ Бадрах” гэх компанийн эзэмшлийн “Зил 131” автомашинаар мод тээвэрлэж явсан таван хүн осолдож, газар дээрээ гурав нь нас барсан аж. Хоёр нь эмнэлэгт, биеийн байдал нь маш хүнд байгаа гэнэ. Энэ хэрэгт нутгийн иргэд “Шинэ Бадрах” компанийн удирдлагыг буруутгаж байна. Учир нь тус компанийн захирал ажилчдадаа бүрэн бус, тоормосгүй тээврийн хэрэгсэл өгч явуулсан гэж тэд үзэж байгаа аж.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (1)