
Найман настай Лэни Браун ахин хэзээ ч сул сарын баярыг харж чадахгүй. Учир нь эмч нар түүнийг хорт хавдраа дийлж чадахгүй болсон гэж мэдэгдсэн юм. Бяцхан охин дуу дуулж, бүжиглэж, дуучин Тэйлор Свифтийг шүтэн биширдэг байсан гэнэ. Тэр дундаа зул сарын баярын дуунд хамгаас дуртай. Үхэлтэй тэмцэлдэж буй бяцхан охины сүүлчийн хүслийг гүйцээхээр эмнэлгийн гадна 10 мянга гаруй хүн цугларч, зул сарын дуу дуулж өгсөн байна. Лэни охины тухай гэр бүлийнхэн нь Фэйсбүүк хуудаснаа нийтэлсэний дараа хүмүүс сайн дураараа ийнхүү цугларсан юм. Цугласан хүмүүс охины төлөө залбирч, нүдэндээ нулимс дуслуулан дуугаа дуулсан байна. Лэни охины цусан дахь эсийн 70 хувьд нь хорт хавдар тархсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа зул сарын дуугаа сонсохыг хүссэн гэнэ. “Хайртай охин минь амьдрах найдваргүй болсон ч сэтгэлийн дэм хайрласан сайхан сэтгэлт хүмүүст талархаж байна” хэмээн Лэни охины эцэг, эх мэдэгдсэн байна.