Хорватын Загреб хотод 100 метр урт зул сарын мэндчилгээний картыг олон нийтэд танилцууллаа. Санта өвөөгийн хувцас өмссөн залуус хотын гудамжаар аварга мэндчилгээний картаа авч явж, хүмүүст сайн сайхныг хүсчээ. Хорватчууд уг мэндчилгээний картаа Францын Страсбургт болох зул сарын баярын үзэсгэлэнд дэлгэхээр болсон байна.







