
Өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр машин шатаж, хоёр хүн түлэгдсэн хэрэг гарсан. Тодруулбал, Э.Өнөболд гэгч өнгөрөгч наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 01-нд шилжих шөнө Яармагийн 2-р буудлын замд “Т Королла” маркийн 99-12 УНЛ дугаарын авто машин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Мишээл, Г.Бадамханд, нарын биед хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан юм. Тэгвэл энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хэргийг тээврийн прокурорын газраас энэ сарын 06-ны өдөр 395 тоот яллах дүгнэлт үйлдэж Хан-уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/