
Хан-Уул дүүрэгт “Т.Платз”, “Ниссан Нотe” маркийн авто машинууд “Оргил” рашаан сувиллын ойролцоох зам дээр мөргөлдөж, ноцтой осол гаргасан. Улмаар “Н.Ноте” маркийн авто машины жолооч эмэгтэй сандарч замын хашлага руу машинаа дарж хүүхдүүдийг дайрсан байдаг. Тэгвэл энэ хэргийг мөрдөн байцаалтыг явцад С.Батнасан гэгч нь өнгөрсөн долдугаар сарын 1-нд “Оргил” рашаан сувиллаас урагш явах замд дээрхи ослыг гаргасан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгажээ. Улмаар тус прокурорын газраас аравдугаар сарын 01-ны өдөр 301 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/