
Хятадын коммунист нам хэвлэлд хатуу цензур тавьдаг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл өчигдөр улсын төв хэвлэл зөвхөн социлиаст нийгмийг магтсан, эерэг мэдээлэл гаргаж, сөрөг үзэл бодолтой сурвалжлага, нийтлэл бичиж болохгүй гэж үүрэг болгосон байна. Хятадын төв хэвлэл намын үзэл, суртлын зэвсэг болж ирсэн уламжлалтай ч сүүлийн жилүүдэд редакцийн бие даасан байдал, хяналтыг сулруулах тал дээр ахиц гарч байсныг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч Ши Жин Пин удирдагч болсоноос хойш зөвхөн Синьхуа агентлагт хэвлэгдсэн мэдээллийг хөтөч болгож, буруу үзэл суртал тараахгүй байх зэргээр хэвлэлийн хяналтыг чангатгах болжээ. Мөн интернэтийн орчинд хатуу хууль үйлчилдэг болсон юм.