Зүүн Азийн орнуудад сурч, амьдарч буй бүсгүйчүүдийг Монголын цагдаа дарамталж мөнгө олдог талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэ талаарх мэдээлэл манай хууль хяналтынханд ч ирээд байгаа аж. Удахгүй энэ цагдаагийн талаарх мэдээллийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч олон нийтэд дэлгэх талаарх шум тарж эхэллээ. Иргэд ч охидын хүчирхийлж, мөнгө нэхдэг гэх цагдаагийн хурандааг нэрлэхийг шаардаж байна.Түүний дарамталж мөнгө олдог охидын ихэнх нь биеэ үнэлж, янз бүрийн аргаар мөнгө олдог аж. Тиймээс тэднийг дарамтлахад амар байдаг бололтой. Учир нь ар гэрийнхэнд нь хэлнэ хэмээн сүрдүүлдэг байна. Үүгээр зогсохгүй өөрт таалагдсан охидоо буудалд аваачин бэлгийн харьцаанд орохыг шаарддаг аж.
/24tsag.mn/




















































Сэтгэгдэл (7)