
Хятадын Хюнан мужийн Шаошан тосгоныхон нутгийн хамгийн алдартай хүү болох Мао Зэ Дуны 120 насны төрсөн өдрийг тэмдэглэж, мөргөл үйлдэж байна. Удирдагч Мао 1893 оны 12-р сарын 26-нд мэндэлсэн бөгөөд коммунист хувьсгалыг эхлүүлэхдээ капитализмыг үгүйсгэсээр ирсэн юм. Шаошан тосгоны дэлгүүрүүд 120 жилийн ойг тохиолдуулан өдөрт 2000 гаруй Мао Зэ Дун удирдагчийн баримлыг зарж байгаа гэнэ. Хятадад түүнийг аугаа хувьсгалч, улс төрийн стратегич, цэргийн суут ухаантан, улс үндэстнийг аврагч гэж ихэд хүндэлдэг. Мөн Хятад орныг хоцрогдсон хөдөө аж ахуйн улсаас дэлхийн зонхилох нэгэн гүрэн болгож, орчин үеийн эдийн засаг, технологи, соёлын үндэс суурийг тавьсан гэж үздэг байна. Түүнчлэн Маог яруу найрагч, гүн ухаантан, зөнч гэж үзэх нь олонтаа.
























































