Монгол Улсаас гадаадад амьдарч, ажиллаж буй иргэд бусдын гарт амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд гарах болсон юм. Ганцхан сарын өмнө Малайзад нэгэн бүсгүй амиа алдсан хэргийн дуулиан одоо ч намжаагүй байна. Тэгвэл өчигдрөөс Норвегид Монголын нэг иргэн сураггүй алга болсон талаарх мэдээлэл цацагдаж эхлэв. Тодруулбал, тус улсад сурч байсан 22 настай М гэгч сураггүй алга болоод хоёр сар болсон байна. Улмаар манай улсаас тус улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдэж, М-ийг хайж байгаа ч хараахан сураг гараагүй байгаа аж. Дашрамд хэлэхэд, алга болсон эмэгтэйн ар гэрийнхэн охины талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх хүсэлтийг Гадаад харилцааны яаманд өгсөн байна. Тиймээс энэ талаарх мэдээлэл хаагдмал байгаа юм.
24tsag.mn



















































