Барби хүүхэлдэй хэт өв тэгш байгаа нь бага насны охидод буруу үлгэр дууриал үзүүлж буйг шүүмжилдэг. Тэгвэл хүүхэлдэй үйлдвэрлэгч нэгэн компани “том хэмжээтэй хүүхэлдэй” нэртэй шинэ загварыг танилцуулж, онлайнаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд 35 мянга гаруй хүнд таалагджээ. Барби давхар эрүүтэй, махлаг байх нь ийм олон хүнд таалагдсан ч зөвхөн нэг хүн "охид ийм харьцаатай биетай байх нь эрүүл бус" гэдгийг харуулж байна гэжээ. Тус компанийг эрүүл бус амьдралын хэв маягийг сурталчилж байна гэж өрсөлдөгчид нь шүүмжилж байгаа ч хэт туранхай байх ёсгүй гэж зүтгэсээр байгаа ажээ. Уран бүтээлч Николай Лэм 3 хэмжээст технолоиор 19 настай охины биеийн харьцааг дууриалган бүтээсэн нь энэ юм.






























































