Вашингтоны судалгааны байгууллага усан үзэм, алимыг хольж, өвөрмөц амт оруулсан жимс гаргаж авчээ. Гэхдээ ямар ч нэмэлт илчлэг, элсэн чихэр агуулаагүй учраас чанарын хувьд ялгагдахгүй зүйлгүй болсон байна. Орчин үед био технологийн аргаар ургамлыг ургуулж, бүтцийг нь өөрчлөх болсон. Гэхдээ алиманд цэвэр усан үзэмний амт оруулсан учраас байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс ялгагдах зүйлгүй юм. Мөн жүүс, ундаанд хэрэглэдэг амт оруулагч хэрэглээгүй байна. Энэ шинэ төрлийн жимсийг хямдаар худалдаалах боломжгүй бөгөөд 12 ширхэгтэй багцыг нь 29,66 доллараар зарж эхэлжээ.


