
Жирэмсэн эхчүүд самар их идвэл харшил өгч болзошгүйг шинэ судалгаагаар баталжээ. Судлаачид 8000 гаруй хүүхэд, ээжүүдийг оролцуулан судлахад самар идэх нь зохимжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Хүүхдийн харшил судлаач, доктор Адам Фокс ээж нь жирэмсэн байхдаа самар иддэг байсан бол хүүхэд нь самарны харшилтай төрөх магадлал гурав дахин их байдаг гэдгийг сануулж байна. Тиймээс самар хэрэглэхээ багасгах нь ирээдүйд үүсч болзошгүй харшлаас сэргийлэх юм. Үүнийг хүмүүсийн бодит жишээн дээр тулгуурлан баталжээ.
Сэтгэгдэл (1)