
Америкийн эрдэм шинжилгээний байгууллага Пхеньян зэвсгийн хөтөлбөрөө бэхжүүлж, цөмийн гол цогцолборыг шинэчлэх гэж буй талаар мэдэгджээ. Саяхан хиймэл дагуулаар авсан зургаас харахад плутоны реакторыг түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа гэж АНУ дахь Солонгос судлалын хүрээлэн үзсэн байна. Хаалттай, коммунист дэглэмтэй энэ улс энэ оны гуравдугаар сард 2006, 2009 онд хийж байсан томоохон туршилтынхаа үргэлжлэл болгож, гурав дахь цөмийн туршилтаа хийсэн билээ. Түүхий материалыг хангалттай хэмжээгээр бэлтгэсэн нь Пхеньяны цогцолборыг орчин үеийнх болгож, шинээр эхлүүлэх гэж байгааг гэрчилж байна хэмээн судлаач онцолжээ. Пхеньяны түүхий эдийн нөөцийн дийлэнх хувийг плутони эзэлж байгаа бөгөөд энэ нь 6-10 бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай гэсэн тооцооллыг гаргасан байдаг. Өмнөд Солонгосын тагнуулын албаны дарга Нам Жэ Жүн “Хойд Солонгос хэзээд ч цөмийн туршилт хийх бүрэн нөөцтэй боловч одоо болтол ямар нэгэн зүйл хийж буй шинж тэмдэг ажиглагдахгүй байна” гэжээ.