
Энэтхэгийн зүүн хэсэгт орших тосгоны охидыг хулгайлах явдал газар авсан бөгөөд Рупсона бол эдгээр хохирогч охидын нэг юм. 14 настай сурагч охин газар зүйн хичээлээ үзчихээд гэр лүүгээ ганцаар алхаж яваад гэмт хэргийн золиос болжээ. Рудсонаг гартаа хутга барьсан этгээд сүрдүүлж, машинд оруулан зодсон байна. Ингээд цаашаа галт тэргэнд суулгаж, төрөлх нутгаас нь хэдэн мянган километрийн цаана авчирчээ. Гэтэл Сандеп Латиф хэмээх залуу эхнэрээ болгохоор Рудсонаг хүлээж байжээ. Хожим нь охиныг авч явахын тулд 800 доллар гэр бүлийнхэнд нь төлсөн болохыг мэдсэн юм. Ингээд 14 сарын турш бэлгийн хүчирхийлэлд өртсөний эцэст гэрээсээ зугтаж амжсан байна. “Би одоо яг хагархай өндөг шиг болсон. Намайг түүнтэй секс хийснийг хүн бүр мэддэг учраас хэнтэй ч гэрлэж чадахгүй” хэмээн тэр ярьж байна. Энэтхэгт Хятадын адилаар хүүхдийнхээ хүйсийг тогтоолгосны дараагаар үр хөндүүлэх болсон юм. Уламжлалаа дагаад хүүтэй болохыг хүсч, охин хүүхдээ үр хөндүүлдэг тул эмэгтэйчүүдийн тоо цөөрч, хүйсийн тэнцвэрт байдал алдагджээ.