
Хятад улс гэр бүл төлөвлөлтийг өөрчлөхөөр шийдэж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн хууль гаргасан. Хүн амын огцом өсөлтийг хязгаарлахад нэг гэр бүл, нэг хүүхэд бодлогыг сурталчилсан ч эцэстээ хөдөлмөрийн насны залуусын тоо буурсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн билээ. Тэгвэл албан ёсоор ирэх нэгдүгээр сараас дээрх хуулийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Энэхүү бодлогын үр дүнд үр хөндөлт, ядуурал гээд нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх бололцоотой гэж үзэж байна. Хүн амын төрөлт ихсэхтэй зэрэгцэн хүнсний хангамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний бодлогыг шинэчлэхээр болжээ. Тус улс 2020 он гэхэд хүн амаа 1,43 тэрбум, 2033 онд 1,5 тэрбумд хүргэх зорилт тавьсан байна.