
Дэлхийн хүн амын нэг хувийг хэт баячууд эзэлж, нийт баялгийн 14 хувийг бүрдүүлдэг. Харин хүн амын 20 хувь нь ядуу амьдарч, орлогын ердөө 1 хувийг эзэлдэг байна. Энэ нь дэлхий дээр баян хоосны ялгаа улам гүнзгийрч байгааг харуулжээ. Намиби, Бразиль, Өмнөд Африк зэрэг орнуудад энэ ялгаа улам их болоод байна. Их Британийн ОКСФАМ гэдэг судалгааны байгууллагын мэдээлснээр бол Өмнөд Африкт баян хоосны ялгаа улам хүчтэй болж байгаа ажээ. 2020 он гэхэд тус улсад дахиад 1 сая гаруй хүн ядуурлын доод түвшинд хүрэх гэж байгаа бол хамгийн баян 100 хүн 240 тэрбум долларын хөрөнгө эзэмшиж байгаа юм.