
2013 оны 09-р сард Говь-Алтай аймгийн Хөх-Морьт сумын нутгаас С.Төмөржаргал, М.Магнайдүүрэн, Г.Нямдорж, Б.Эрхэмбаяр нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн 37 тооны бөхөн агнаж 148 сая төгрөгний хохирол учруулсан байдаг. Улмаар О.Цэрэнханд гэгч нь бөхөнгийн эвэр худалдаж авахаар захиалсан, Г.Нямдорж гэгч нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зэрэг зөрчлийг гаргасан.
Эдгээр нь хүмүүст холбогдох эрүүгийн 201307000174 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газраас хянаж үзээд гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 203-р зүйлийн 203.2, 230-р зүйлийн 230.2-т зааснаар прокурорын яллах дүгнэлт хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)