Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодруулан шагнаж урамшуулж, та ч бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулж байгаа. Гэвч баяр хавтгайрч, хамт олноороо архидан согтуурах явдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тухайлбал 12 сарын эхний 23-ний хоногийн байдлаар Нийслэл Улаанбаатар хотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 1850 жолоочийг илрүүлэн журамлаж, цаашид учирч болох байсан зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Согтуудаа зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол энэ сарын эхний 23 хоногийн байдлаар 112 гарснаас 81 нь жолооч, 33 нь явган зорчигч байлаа. Согтуу жолоочийн буруугаас 114 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна.Энэ оны 12сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим СХДүүргийн нутаг Зүүн салааны замд суудлын автомашин жолоодож явсан М гэгч эмэгтэй нь иргэн А-г мөргөж амь насыг нь хохироосон. Тухайн жолоочийг согтуурал хэмжих багажаар шалгахад 1.61% согтолттой өөрийгөө хянах чадваргүй байсан. Саяхан шинэ жилийн баяраараа байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй шинэ жилийн баярын үдэшлэгээ тараад харих замдаа гудамжинд осгож амь насаа алдсан харамсалтай явдал гарсаар байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байнга таныг дагаж явна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагууд баяр ёслолоо тэмдэглэхдээ баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв аюулгүй зохион байгуулах. Тэднийг эрсдлээс хамгаалах үүргээ ухамсарлах шаардлагатай байна.
Тухайлбал: Ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах, гэмт халдлага, золгүй явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг дуудан хүлээлгэж өгөх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. Та бүхний гэр бүлийн хэн нэгэн шинэ жилийн баярт оролцохоор явсан бол заавал очиж аваарай. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол хэзээч жолоо бүү барь.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР



















































