
Бямба гарагт нийтдээ 49 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Ням гарагт гэмт хэргийн шинжтэй 30 үйлдэл бүртгэгджээ. Өчигдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байрлах "Долоон бурхан" буудлын Соёмбо кино театрын цонхыг согтуу хүмүүс хагалчихлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ мэдээллийн дагуу очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 14-р хороонд оршин суух 26 настай эрэгтэй О-г Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 23 настай эрэгтэй Д гэгч нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн шалтгаангүй зодож танхайрсаныг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо 805-ын автобусны буудал дээр эмэгтэй хүнд зодууллаа гэсэн дуудлага, мэдээлэл иржээ. Улмаар очиж шалгахад Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 47 настай эмэгтэй Э-г тус хороонд оршин суух 29 настай эмэгтэй А гэгч нь үл ялих зүйлээр шалтаглан зодож танхайрсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/