
Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийт хороололд автомашиндаа амиа хорлох гэсэн хүн байна гэсэн мэдээллээр очиж шалгажээ. Улмаар дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 33 настай эрэгтэй Н гэгч нь " Тоёото" маркийн машинд эм уусан байдалтай олдсоныг 103-аар БХХСНД-гийн тасагт хүргэжээ. Эл хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/