
Билгийн тооллын: 23. Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 8.46-17.05
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.