
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилах, савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг энэ оны 9-10 дугаар сард шалгаруулж дөрвөн компанитай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Ингэхдээ 140 мянган тонн махны нөөцийг бүрдүүлж, худалдан борлуулах юм.