
Хятадын засгийн газраас тэмдэглэлт баярын үеэр Бээжинд салют буудуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан байна. Тус улсын Засгийн газраас уг шийдвэрээ экологийн асуудалтай холбон тайлбарлажээ. Тодруулбал, салют буудуулах нь агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг байна. Мөн баярын үеэр салют буудуулснаас болж гал гарч амиа алдсан тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ. Тиймээс салют буудуулахгүй гэх журмыг томоохон хотууд ч мөрдөж магадгүй юм байна. Гэхдээ Хятадууд салют ихээр үйлдвэрлэж гадны орнууд руу гаргах нь сүүлийн үед ихэсссэн байна. Ямартай ч Бээжингийн ард иргэд ирэх шинэ жил, цагаан сараар салют буудуулахгүйгээр баярлах нь.