
Уругвай улсын ерөнхийлөгч Хосе Мухика хар тамхины шинэ хуулийг хэрэгжүүлэхийг дэмжиж, гарын үсгээ зуржээ. Энэ сарын эхээр Уругвайн парламентын гишүүд хуулиа баталсанаар хар тамхины хэрэглээг зөвшөөрсөн анхны улс болсон юм. Уг хуулиар жилдээ 480 грамм хар тамхи худалдан авч, зургаан төрлийн ургамал тариалахыг зөвшөөрсөн юм. Энэ нь марихуаны хэрэглээг өөгшүүлж байгаа хэрэг биш, харин ч хуулийн орчинг чангатгаж байгаа хэрэг гэж үзжээ. Учир нь Уругвайд хууль бус хар тамхины хэрэглээ оршсоор байгаа тул, хяналтыг чангатгах арга хэмжээ болно гэж тооцоолж байна. Марихуаны зах зээлийг тогтворжуулах хуульд ерөнхийлөгч гарын үсгээ зурсанаар ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Сэтгэгдэл (1)