Өнөөдөр Зул сарын баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ баярыг христийн шашинтай орнуудад өргөн тэмдэглэж байгаагаас олон нийтийн анхаарлыг татаж байгаа нь Израйлийн Бетлехем хот болоод байна. Библид Есүс Христ уг хотод төрсөн хэмээн бичсэн байдаг. Өнөөдөр энэ газар олон мянган жуулчид сүсэгтнүүд цугларчээ. Уг баярт Ромын пап I Францис хүртэл оролцож байгаа юм.













