Аманда, Надан Гибс хэмээх хосууд өөрсдийн хайртай үлгэрийн баатрууд болох Шрек, Фиона нарын дүрд хувирч, хуримаа хийжээ. Найман жил үерхсэн хосууд хорт хавдрын судалгааны байгууллагад өвөрмөц хуримын ёслолоос олсон мөнгөө хандивлах юм. Хуримын арга хэмжээнд оролцсон зочид бүгд үлгэрийн баатруудын дүрд хувирах ёстой. Сүйт хархүү Надан Гиббс “Бид сүүлийн 15 сард дотны хүмүүсээ хорт хавдын улмаас алдсан. Тиймээс хорт хавдартай хүмүүст туслахын тулд ямар нэгэн өвөрмөц арга бодож олохыг хүссэн” гэжээ. Үлгэрийн хуримыг хэд хэдэн телевизийн сувгаар дамжуулсан байна.





