“Миний анхны 50 болзоо” хэмээх романтик, инээдмийн киног мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Уг кинонд 12 цаг болоод өнгөрснөө мартдаг нэгэн өхөөрдөм охины дүр гардаг. Кинон дээр охины амьдрал, хайр дурлал хөгжилтэйгөөр өрнөдөг. Гэтэл бодит амьдрал дээр яг ингэж ой санамжаа алддаг 19 настай Лесс Ледон хэмээх охин бий. Тэрээр Susac Syndrome гэж нэрлэдэг өвчтэй бөгөөд сүүлийн 24 цагт өөрт тохиолдсон бүхнээ мартдаг байна. Тиймээс охин зул сарын баяр, төрсөн өдрөө хүртэл санадаггүй. Лесс Ледон хоёр жилийн өмнө найз залуутай болсон ч өглөө бүр танихгүй сэрдэг юм. Харамсалтай нь, заримдаа охины толгой өвдөж, халуурдаг бөгөөд таван жилийн дараа ой санамжаа олж авах магадлалтай ч хараагүй эсвэл сонсголгүй болох эрсдэлтэй гэж эмч нар үзжээ. Ой санамжийн өвчнөөр шаналж, амьдрах нь түүнд маш хэцүү байдаг ажээ.



