Сирийн босогчид бөмбөг дэлбэлсний улмаас Алеппо хотын зэргэлдээх Сукари сууринд 30 гаруй хүн үрэгдэж, 12 хүн шархадсан байна. Хэдэн өдрийн турш босогчдын талын агаарын довтолгооны хариу болгож, Засгийн газрын цэргүүд тасралтгүй гал нээсээр байгаа ажээ. Сукари хотын нэгэн иргэн Засгийн газрын цэргүүд “вакум бөмбөг” ашиглаж байгаа талаар ярьсан бөгөөд шинжээчид хотыг сүйрүүлж байна гэж үзжээ. Башар Ассадын Засгийн газрыг хийн бөмбөг цацаж байна гэж буруутгаж байгаа билээ. YouTube сайтад “Бурханы авралаар бөмбөг дэлбэрсэнгүй. Бид амьд гарсан ч бусад нь чадсангүй” хэмээн ярьж буй иргэдийн бичлэг нийтлэгдсэн юм. Есдүгээр сарын 15-наас хойш Алеппо хотод гарсан мөргөлдөөний улмаас 500 гаруй хүн амиа алджээ. 2011 оны иргэний дайн гарсанаар Сирид амь үрэгдсэн хүмүүсийн тоо 100 мянга хол давсан юм.












Сэтгэгдэл (2)