
Туркийн эдийн засгийн сайд Зафер Кашлавян болон дотоод хэргийн сайд Муаммер Гюлер нар хөвгүүд нь авилгалын хэрэгт холбогдсоноос үүдээд огцорлоо. Улсын өмчит “Halk bank”-ны хөрөнгөтэй холбоотойгоор 24 хүнийг баривчлаад байгаа юм. Сайд нарын хөвгүүдийг хотыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын төслийн мөнгөнөөс шамшигдуулсан гэж үзжээ. Истанбул хотын цагдаагийн төв албанаас мөн хэд хэдэн цагдаагийн албан хаагчийг ажлаас халсан байна.